Би гэдэг хүн чинь их хэнэггүй хүн юм шиг ээ,,, Юм шигээ гээд ч байх юм байхгүй ээ их ХЭНЭГГҮЙ,,,
Үр зулзагаа хэвлийдээ олсон гэдгээ мэдээд баярлаж хөөрч байсан боловч нөгөө хазгай гишгэхээс айж, хажуу хавиргаа налж явах биш харин ч бүр дэгэж дэрвэж явсан хүн,,,
Намрын сагсны тэмцээнд орчихсон л, урлагийн үзлэгт бүжиглэчихсэн л тууж явлаа шүү дээ,,, Хүмүүс ч намайг гэдсэндээ маамуутай гэж мэдэхгүй,,, Гэдэс маань сүртэй томрохгүй байсын,,, Би ч тэгээд хөдөлгөөн ихтэй байсан болохоороо бас нөлөөлдөг байсан л байх,,,
Тэгээл өвлийн амралт гээл сар гаран гэртээ амраад ороод ирсэн чинь,,, Гэдэс гэдэг чинь тогоо шиг л болчихсон,,, Хүмүүсийн нүд орой дээрээ гараастай,,, Удахгүй төрлөө,,, Хоёрхон сар дутуу байна гэдэг үгийг сонсоол "чи чинь жирэмсэн байж сагс тоглоод, хөдөө гадаа яваад байсан тэнэг үү?" гээл тааралдсан болгон загначих гээл байсымөө,,,
За тэгээд олны анхааралд бараг л ангиараа хамтдаа маамуугаа тээлээ дээ ккк,,, Тэдэнд эдэнд төрнө гээд л бооцоо тавьсан хүмүүс манай ангиар дүүрэн,,, Би төрдөггүй ээ,,, Өглөө хичээлд ороод ирэхээр л "өөөөөөөөөө" гээл угтдаг гэжаагаа ккк,,,
Тэнгэр шиг гэдэстэй байж өглөө болгон автобус руу гүйнэ ээ,,, Тэр үеийн Зайсангийн автобусны жолооч, кондукторууд нь бараг намайг бүгд танидаг байсан байх аа ккк,,, Ягаан байшингийн булан тойроод гүйхээр л автобусныхаа цонхоор "Хүлээжийна аа, Битгий гүйгээд бай" гээд загнадаг байж билээ,,, Яваад орохоор л кондуктор нь "Гүйж яваад төрж балрав хүүхэд минь" гээл угтдагсан ккк,,,
Ингэн ингэсээр ЦТЛ-ийн шалгалттай өглөө болов,,, Бие хачин хөнгөн шингэн,,, Тэгсэн мөртлөө хичээлдээ явах гэхээр нэг л лазан байгаад байна аа,,, Тэгэнгүүт нь гэдсээрээ түрий бариад гэртээ хэвтчихсэн,,, Тэгсэн харин өдөр 1 цаг өнгөрөөгөөд өвдөөд эхэлдиймдаа,,, Эхэндээ ч яах уу өвдөлт нь хол зайтай болохоор давгүй ээ,,, Гадуур гарч алхлаа,,, Дэлгүүр орж ойр зуурын юм хум аваад яваад байгаан биш үү,,, Хэнд ч хэлэхгүй л байгаад байлаа,,, Орой 9 өнгөрлөө,,, Нэлээн ойр ойрхон зайтай болоод ирлээ,,, Гэрийнхэндээ хэллээ,,, Бөөн сандрал,,, Аааааль өдрөөс хойш өвдсийн бол одоо юу юугүй төрлөө гэгээд,,, 1-р төрөх рүү жирийлээ дээ,,, Очсон чинь өвдсөн ээжүүд олоон,,, Төрж байгаа эхчүүд ч олон,,, Өвдөж байгаа зарим нэг ээжийг юун ч янгууч юм дээ гээл шоолсон шигээ коридороор алхаад байгаан биш үү,,,
"Энэ Өдөр Л Ээждээ Үнсүүлэхийг Хамгийн Ихээр Хүссэнсэн,,," цааш унших »